Дотоод хэргийн их сургуультай хамтран сургалтын тоглолт зохион байгууллаа.

2021 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 4 дүгээр курсийн сонсогчид багш нарын хамтаар ирж тус ангийн байрлалд удирдамжийн дагуу сургалтын тоглолт зохион байгууллаа. Сургалтын тогололтод 409 дүгээр хаалттай хорих ангийн ХХГАЭ дэд дарга, хурандаа Б.Юмчинбагана, төлөөлөгч, ахмад Н.Билгүүн, ээлжийн дарга, ахмад М.Чулуун-Эрдэнэ, нийгмийн ахлах ажилтан, ахмад А.Баяртулга, нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Д.Мягмарсүрэн, сэтгэл зүйч, ахмад Н.Мөнхтуяа нар шүүгчээр оролцлоо.

Дээрх сургалтын тоглолтыг харуул хамгаалалтын чиглэлээр :

  1. Хоногийн жижүүрийн бүрэлдэхүүний ээлж хүлээлцэх ажиллагаа зохион байгуулах. Ээлжийн бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгах.
  2. Үзлэг, нэгжлэг хийх ажиллагаа. Хоригдлын бие, эд зүйлд стандартын дагуу үзлэг, нэгжлэг хийж, тэмдэглэл хөтлөх, баримтжуулах.
  3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа. Хоригдлын гаргасан зөрчлийг шалгаж, материал бүрдүүлэх.

Нийгмийн ажлын чиглэлээр:

  1. Шинээр ирсэн хоригдлыг хүлээн авах
  2. Хоригдлын кейс файл нээх
  3. Сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй

гэсэн сэдвүүдийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button