ШШГБ-ын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв

Монгол Улсад орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалын дагуу тус ангийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Түүхт ойг алба хаагч нар хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтсан бөгөөд Төрийн дээд шагналаар 18 албан хаагч, байгууллагын шагналаар давхардсан тоогоор 96 албан хаагч, хамтран ажилладаг байгууллагуудын шагналаар 58 албан хаагч тус тус шагнагдсан байна.

Тус анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн түүхэнд ял эдлүүлэх ажиллагааг олон улсын стандартад нийцсэн, дэлхий нийтийн жишигт хүрсэн орчин нөхцөлийг бүрдүүлж, 2020 оны ажлын амжилтаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 1 дүгээр байр эзэлсэн амжилттайгаар угтсан байна. 

Нийт алба хаагчид, тэдний ар гэр болон ахмад настнууддаа түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлэе.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button