Хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/165 дугаар тушаалын дагуу тус ангийн нийт бие бүрэлдэхүүнийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлж, жагсаалын үзлэг хийлээ.

Жагсаалын үзлэгийн үеэр ангийн дарга, хурандаа С.Батсайхан нийт алба хаагчдын хувцаслалт, бэлэн байдлын цүнх зэргийг нэг бүрчлэн шалгаж, заавар зөвлөмж өгч, цаашид хүйтний улиралд үүрэг гүйцэтгэхэд анхаарах зарим асуудлууд, хувцас формын зохистой, зөв хэрэглээний талаар үүрэг чиглэл тавьж ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button