Хамтран ажиллагч байгууллага

         409 дүгээр хаалттай хорих анги нь  аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан хоригдлуудыг хөдөлмөр эрхлүүлэн ажлын байраар ханган ажиллаж  байна. Хамтран ажиллаж буй байгууллагын зүгээс гэрээний дагуу ажиллаж байгаа нийт хоригдлуудыг идэвхижүүлэх, урамшуулах, бүтээгдэхүүний чанар, цаашдын бүтээмжийг нэмэгдүүлэх, урам зориг, ажлын эрч хүчийг нэмэх зорилгоор идэвхижүүлэх арга хэмжээг зохион байгуулах тухай хүсэлт гаргасныг ангийн удирдлага хүлээн авч 2018 оны 09 сарын 21-ний өдөр үйлдвэр эрхэлсэн дэд дарга,  дэд хурандаа Б. Эрдэнэбат, ахлах нийгмийн ажилтан, дэд хурандаа Г. Бахдал нарын хяналтад ангийн байрлалд дараах арга хэмжээг зохион байгуулсан.  Үүнд:

 

- Тус арга хэмжээнд  хамтран ажиллагч байгууллагын хүний нөөц хариуцсан захирал Ц. Саранцэцэг, үйлдвэрийн дарга Н. Нарантуяа нар ирж хөдөлмөрт хамрагдаж буй хоригдлуудад үг хэлж амжилт хүсэн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
- Бүтээмж, үр дүн, хийсэн бүтээсэн ажлыг үнэлж хоригдол Д. Оргилтөгс, Д. Бат-Эрдэнэ, Г. Бат-Эрдэнэ нарыг өөрсдийн хийсэн нэрийн бүтээгдэхүүн болох ноолууран “Polo”цамцаар шагнаж урамшуулсан.
- Тус ангийн дэд ахлагч Д. Эрдэнэ-Очирыг тус компаний нэрийн бүтээгдэхүүнээс 150.000 төгрөгний худалдан авах эрхийн бичгээр шагнаж урамшуулсан.   
- Ар гэрийнхэндээ ноолууран бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт гаргасан 55 хоригдолд өөрсдийн нэрийн дансан дахь мөнгөөр худалдан авах боломжийг олгон бараа бүтээгдэхүүний худалдааг хийсэн.

гоеоХХК 4

гоеоХХК 2

гоеоХХК 3

гоеоХХК 5

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

113053
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
164
182
346
111553
1756
4514
113053
Таны IP: 3.81.29.226
Сервэрийн цаг: 2019-11-12 14:18:15

Байршил