Хууль сурталчлах сарын аян зохион байгуулав.

Хуулиа дээдлэе” сэдэвт хууль, эрх зүй сурталчлах 1 сарын хугацаатай аяныг 2019.10.05-аас 2019.11.05-ныг хүртэл хугацаанд ангийн хэмжээнд зохион байгуулав.

    Аяны хүрээнд шинээр батлагдан гарсан Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль, Зөрчилийн тухай хууль мөн 2015 оноос хойш шинээр батлагдсан холбогдох дүрэм, журмуудыг алба хаагчдад танилцуулан сургалт зохион байгуулж, албадын дарга нар өөрсдийн хариуцсан хэсэгт хууль, эрх зүйн сургалт сурталчилгааны төрөл бүрийн ажил зохион байгуулж явууллаа.

        2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нийт алба хаагчдын дунд өнөөдөр дагаж мөрдөж буй хууль эрх зүйн сэдвээр АСТ тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 9 баг оролцсон бөгөөд багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, асуулт хариулт, урлагийн тоглолт гэсэн төрлүүдээр хүч үзэн уралдаж 1 дүгээр байранд Хуяглан хүргэлтийн хэлтэс, 2 дугаар байранд төлөөлөгч нар тоо бүртгэлийн албатай хамтарсан баг, 3 дугаар байранд санхүү, үйлдвэр аж ахуйн албаны баг тус тус эзэллээ.
Хууль, эрх зүй сурталчлах аяны хүрээнд хамт олноороо амжилттай оролцсон баг хамт олонд ангийн дарга, хурандаа С.Батсайхан шагнал гардуулж дурсгалын зураг татуулав.
Улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн амжилттай ажиллахыг хамт олноороо уриалж “Халуун элгэн нутаг” дуугаа дуулснаар өдөрлөгийн үйл ажиллагаа өндөрлөв.

 

ask 1 2019.11.05 4

ask 1 2019.11.05 3ask 1 2019.11.05 5

ask 1 2019.11.05 2

ask 1 2019.11.05 1

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

113061
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
172
182
354
111553
1764
4514
113061
Таны IP: 3.81.29.226
Сервэрийн цаг: 2019-11-12 14:38:15

Байршил