“Хоригдлын гэр бүлийн гишүүдийг хорих ангийн орчин нөхцөлтэй танилцуулав.

    Тус ангийн нийгэм, сэтгэл зүйн албанаас зохион байгуулласан хоригдлын гэр бүлийн гишүүдэд хорих ангийн орчин нөхцөлийг танилцуулах үйл ажиллагаа нь батлагдсан төлөвлөгөөний дагуу дараах арга хэмжээг  зохион байгуулж ажилласан. Танилцуулах арга хэмжээний үеэр хоригдлын хоол бэлтгэх үйл явц, хоолны амт чанар, хорих ангид явагдаж буй үйлдвэрүүдийн ажиллах нөхцөл, хоригдлын амьдрах өрөө, цайны газар, халуун усны өрөө, номын сан, бясалгалын өрөө, хоригдлын нэгдсэн угаалгын газруудыг тус тус танилцуулж ажиллав. Хоригдлын гэр бүлийн гишүүдэд хорих ангийн орчин нөхцөлийг ангийн удирдалага болон нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид танилцуулан, уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх арга хэмжээ авсан.

 

ger bul 2019.04.15.jpg 6

ger bul 2019.04.10

ger bul 2019.04.15.jpg 1

    Гэр бүлийн гишүүдээс хорих ангийн орчин нөхцөлийн талаар санал, хүсэлтийн дэвтэрт “Бидний бодож, төсөөлж байснаас өөр орчин нөхцөлд хань ижил, үр хүүхэд маань амьдарч байгаа юм байна. Орчин нөхцөлтэй нь өөрийн биеэр  танилцаад сэтгэгдэл их өндөр байна, эргэж санаа зовох зүйлгүй боллоо. Ийм сайхан орчныг бүрдүүлж, бидний үр хүүхэд, хань ижлийг маань тав тухтай байлган, сайн хүмүүжүүлж байгаад танай байгууллагын хамт олон, удирдлагуудад маш их талархаж байна. Та бүгдийн цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье” гэсэн сэтгэгдлийг санал, хүсэлтийн тусгасан байв.

ger bul 2019.04.15.jpg 3

ger bul 2019.04.15.jpg 4

 

 

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

100762
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
30
129
239
99530
2467
3683
100762
Таны IP: 34.239.158.107
Сервэрийн цаг: 2019-08-21 06:38:59

Байршил