Хохирлоо барагдуулаад гэртээ харья

    Улсын ерөнхий прокурор газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ял эдэлж байгаа хоригдлуудын дунд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулж, хохирогчийн эрхийг хамгаалах,  хорих ангийн ажилтнуудаас хоригдлын гэм хорын хохирлыг төлүүлэх талаар хийж буй ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт 120 хоногийн аяныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа  нийт хорих ангиудын хэмжээнд өрнүүлсэн байна. Тус аяны хугацаанд  үнэлгээтэй ажлын байранд хохирол төлбөртэй хоригдлуудыг ажиллуулах  ажлыг зохион байгуулж, хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутган хохирогчид шилжүүлэх, хоригдлын ар гэрийнхэнтэй холбоо харилцаа тогтоон, тэдний өр төлбөрийг барагдуулах зэрэг ажлыг санаачлан хийсний үр дүнд 2018 оны байдлаар хоригдлын тус анги нь нийт 171 хоригдол гэм хорын төлбөртэй бөгөөд 146 сая төгрөг шүүхийн төлбөрт шилжүүлснээс хөдөлмөрийн хөлснөөс 46.000.000 төгрөгийг хэрэг үйлдэж бусдад учруулсан  хохиролыг  нөхөн төлж, барагдуулан ажилласан. Хохирлоо барагдуулаад гэртээ харья-2018” сэдэвт аяны хүрээнд нийслэлийн прокурорын газрын "Прокурорын мэдээлэл" нэвтрүүлгийн багийнхан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  тус нэвтрүүлгийг бэлтгэн ангийн үйл ажиллагааг бусдад сурталчилсан үйл ажиллагаа болов.

gertgee hariya1

gertgee hariya3

gertgee hariya4

gertgee hariya2

 

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

120308
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
140
131
725
117344
3054
5957
120308
Таны IP: 18.205.60.226
Сервэрийн цаг: 2019-12-12 16:49:05

Байршил