Бэлтгэл хурандаа П.Бадамдоржийн хөдөлмөр алдрыг тэмдэглэв.

Хорих 409 дүгээр ангийн 2016 оны жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу ахмадуудынхаа хөдөлмөр бүтээлийг алдаршуулж, залуу үед үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор “ҮЕ ҮЕИЙН 44 ЭРХЭМ” теле зохиомж бүтээж хөдөлмөр алдрыг тэмдэглэж байгаа билээ.

              Энэ удаагийн зочиноор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анхны мэргэшсэн боловсон хүчин, ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Пүрэвийн Бадамдоржийг урьж ахмад залуу үеийн уулзалт өдөрлөг зохион байгуулж, хөдөлмөр алдрыг нь тэмдэглэв.

            Хорих 409 дүгээр ангийн нийт бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаалаар угтан авч, ангийн бүтээн байгуулалтын ажлууд, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулав. Өдөрлөгийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Мөнхбаатар оролцож ангийн ерөнхий үйл ажиллагаатай танилцав.

            Дараа нь хурандаагийн түүхэн замнал, ажил амьдралыг харуулсан теле зохиомж үзэж, хамт ажиллаж байсан үеийн нөхөд, удирдлаганд нь ажиллаж байсан албан хаагчид сэтгэгдлээ хэлж өдөрлөгийн ажиллагаа таатай сайхан уур амьсгалаар өрнөв. Мөн албан хаагчид өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт үзүүлсэн нь зочид төлөөлөгчдийн сэтгэлд хүрсэн сайхан ажил боллоо.

           Тус ангийн захиргаанаас цаашид нийт ахмадуудаа хамруулсан уулзалт өдөрлөг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

P.Badamdorj2016.09.18.jpg 2

h a dadamdorj 2016-09-28 3хурандаа бадамдорж 2016-11-02 2

хурандаа бадамдорж 2016-11-02

хурандаа бадамдорж 2016-11-02 3

 хурандаа бадамдорж 2016-11-02 4

хурандаа бадамдорж 2016-11-02 7

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

100862
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
130
129
339
99530
2567
3683
100862
Таны IP: 34.239.158.107
Сервэрийн цаг: 2019-08-21 07:43:50

Байршил