Гэр бүлийн өдөрлөг зохион байгуулав.

       Хорих 409 дүгээр ангийн захиргаанаас 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нийт албан хаагчдынхаа гэр бүлийг цуглуулж “Гэр бүлийн өдөрлөг” зохион байгуулав. Энэ арга хэмжээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан нэг ажил юм.

  Ангийн даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан “Авхаалжтай гэр бүл” сэдэвт авхаалж самбаа сорьсон тэмцээн уралдаанаар өдөрлөгийн арга хэмжээ эхэллээ.

            Өдөрлөгийн арга хэмжээнд тус ангийн 48 гэр бүл, 68 хүүхэд оролцсон байна. Хүүхдүүдийн дунд 3-5 нас, 6-8 нас, 9-13 нас, 14-15 насны ангилалтайгаар дуу, бүжиг, хөл бөмбөг, сумо, саадтай уралдаан гэх мэтийн тэмцээн уралдаанууд зохион байгуулж байр эзлүүлэн шагнал урамшуулал гардууллаа.

              Мөн энэхүү өдөрлөгийн арга хэмжээгээр албан хаагчдын дундаас санал асуулга явуулж хэн хамгийн халамжтай хань вэ хэмээн тодруулахад хянагч, ахлах ахлагч Жадамбаагийн эхнэр “Халамжит хань” – аар шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлийн эзэн боллоо. 

             Гэр бүлийн өдөрлөгийн хамгийн сэтгэл догдлуулсан мөч болж хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүдийн дунд азтан тодруулах 30 нэр төрлийн цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгслээс эхлээд удирдлагатай машин, удирдлагатай онгоц, унадаг дугуй, хүүхэлдэй, бөмбөг зэрэг хүүхдийн тоглоомуудыг эгнүүлэн тавьсан нь бүх хүүхдийн нүдийг хужирлаж 30 азтан дараалан тодорч бай шагналаа авлаа.

             Уг арга хэмжээгээр 6 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, 13 гэр бүлийг шагнаж урамшуулан албан хаагчид өөрсдийн бэлтгэсэн урлагийн номероор ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь албан хаагчдын сэтгэлийг сэргээж ажиллах урам зориг нэмсэн үр өгөөжтэй ажил болсон байна.

huuhdiin bayar 2016 on 3

 

huuhdiin bayar 2016 on 4

huuhdiin bayar 2016 on 5

huuhdiin bayar 2016 on 6

huuhdiin bayar 2016 on 7

huuhdiin bayar 2016 on 8

huuhdiin bayar 2016 on 9

huuhdiin bayar 2016 on 10

 

huuhdiin bayar 2016 on 2

 

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

100784
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
52
129
261
99530
2489
3683
100784
Таны IP: 34.239.158.107
Сервэрийн цаг: 2019-08-21 06:40:46

Байршил