Марш тактикын тэмцээн зохион байгуулав.

          Хорих 409 дүгээр ангийн захиргаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 95 жилийн угтсан 55 бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу тус ангийн нийт албан хаагчдын дунд Марш-тактикын тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10.00 цагт нийт бие бүрэлдэхүүнийг цуглуулан хээрийн штаб байгуулж тэмцээний үйл ажиллагааг ангийн дарга, хурандаа Ш.Булган нээж баг тамирчдад спортын өндөр  амжилт хүсэв. Ангийн даргын тушаалын дагуу нийт албан хаагчдыг 4 бүлэгт хуваан 10 км-ын зайд 5 цэгт үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөж тушаалаар томилогдсон 6 шүүгч тэмцээнийг шүүн нэгтгэж дүнг ангийн даргад танилцууллаа. 

 

         Марш-тактикын тэмцээний цэг хооронд 2 км зайтай бөгөөд нэг багт 8 эрэгтэй, 2 эмэгтэй албан хаагчдаас бүрдүүлж, нэгдүгээр цэгээс 2 дугаар цэг хүртэл эмэгтэй албан хаагчид унадаг дугуйгаар уралдаж, 2 дугаар цэгээс цааш 8 км-ын замыг АКМ, ПМ бууны задаргаа, угсаралт, гар дээр суниалт, хайрцагтай сум зөөх, уян хатан чадварын дасгал, цогцолбор дасгал зэргээр тэмцээнийг зохион байгуулав.

        Мөн цэг тус бүр дээр өгсөн үүргийг амжилттай гүйцэтгэсэн албан хаагчдыг тухайн цэгийн шүүгч нар шагнаж, хангалтгүй гүйцэтгэсэн тамирчдад торгууль өгөх зэргээр зохион байгуулсан нь тэмцээнийг улам хөгжөөнтэй болгов.

        Нэгдсэн дүнгээр тус ангийн ерөнхий жижүүр, дэслэгч П.Цэрэнхүү ахлагчтай баг тамирчид 10 км замыг 42.6 минутанд туулан 1 дүгээр байрыг эзэлж Аваргын цом, алтан медалиар энгэрээ мялаалаа.

        Энэхүү албан хаагчдын цэргийн хэргийн хэргийн мэдлэг, чадвар шалгасан, тэсвэр тэвчээр, авхаалж самбааг сорьсон уралдаан тэмцээний бай шагналыг ангийн дарга, хурандаа Ш.Булган, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Юмчинбагана нар гардуулж нийт баг тамирчид, бие бүрэлдэхүүнд спортын өндөр амжилт хүслээ.

         ШШГБ-ын түүхт 95 жилийн ойг угтаж тус ангийн захиргаанаас албан хаагчдын байнгын бэлтгэл сургуулилт, албаны бэлэн байдлыг шалгаж, нөгөө талаар тэдний амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлсэн сайхан ажил болж өндөрлөлөө.

marsh 2016.04.09

marsh 2016.04.09.001

marsh 2016.04.09.jpg 5

marsh 2016.04.09.jpg 2

marsh 2016.04.09.jpg 4

marsh 2016.04.09.jpg 12

marsh 2016.04.09.jpg 11

marsh 2016.04.09.jpg 10

marsh 2016.04.09.jpg 6

marsh 2016.04.09.jpg 7

 

 

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

120972
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
444
178
1389
117344
3718
5957
120972
Таны IP: 3.231.212.98
Сервэрийн цаг: 2019-12-14 23:34:45

Байршил