Бэлтгэл хурандаа Б.Гонгорын хөдөлмөр алдарыг тэмдэглэв.

Тус ангийн ахмад настан, бэлтгэл хурандаа Батын Гонгорын хөдөлмөр алдрыг тэмдэглэх ахмад залуу үеийн уулзалт өдөрлөгийг Монгол цэргийн баярын өдрийг угтаж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн ажиллагаанд бэлтгэл хурандаа Б.Гонгорын ажиллаж байсан Хархорин дахь хорих анги, Мааньт дахь хорих анги, Зүүнхараа дахь хорих анги, Салхитын хорих ангид хамтран ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тус ангиудын зочид төлөөлөгч, Монгол хурандаа нийгэмлэгийн ШШГБ дахь салбар зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа н.Цээсэд, Хорих 409 дүгээр ангийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа н.Хэнмэдэх, бусад зочид төлөөлөгчид оролцов. Хорих 409 дүгээр ангийн нийт бие бүрэлдэхүүн ёслол хүндэтгэлийн жагсаал хийж хүлээн авсан бөгөөд ангийн бүтээн байгуулалтын ажлуудтай зочид төлөөлөгчдийг танилцууллаа. 

 

Ангийн дарга хурандаа Ш.Булган өдөрлөгийн үйл ажиллагааг нээн үг хэлж, бэлтгэл хурандаа Б.Гонгорын амьдралын түүхэн замналыг харуулсан ангийн захиргаанаас санаачлан бүтээж буй “Үе үеийн 44 эрхэм” нэртэй ахмадуудын теле зохиомжийг үзүүлж сонирхуулсан нь хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн  сэтгэлд хүрсэн сайхан бүтээл, дурсамж болсон байна.

        Уулзалт өдөрлөгийн үеэр ахмадууд болон залуу боловсон хүчнүүдийн дунд элэгсэг дотно яриа өрнүүлж, бэлтгэл хурандаа Б.Гонгорын ажил хөдөлмөр, арвин туршилгаас суралцсан нээлттэй ярилцлага хийлээ.

        Өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгчид нийт бие бүрэлдэхүүнтэй хамт дурсгалын зураг татуулсан ба албан хаагчдаас ахмадууддаа зориулж урлагийн тоглолт үзүүлэв.  

Бэлтгэл хурандаа Б.Гонгорын ШШГБ-д тасралтгүй 39 жил ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн б/257 дугаар тушаалаар “Албаны төлөө – 1” зэргийн тэмдгээр шагналаа.

beltgel hurandaa B.Gogor 3

 

beltgel hurandaa B.Gogor 4

beltgel hurandaa B.Gogor 5

beltgel hurandaa B.Gogor 6

beltgel hurandaa B.Gogor 7

beltgel hurandaa B.Gogor 9

beltgel hurandaa B.Gogor 10

beltgel hurandaa B.Gogor 11

beltgel hurandaa B.Gogor 12

beltgel hurandaa B.Gogor 13

beltgel hurandaa B.Gogor 15

beltgel hurandaa B.Gogor 16

beltgel hurandaa B.Gogor 17

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

110086
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
141
104
245
108589
3303
4583
110086
Таны IP: 18.210.22.132
Сервэрийн цаг: 2019-10-22 19:09:32

Байршил