Сахилга-ёсзүй, цэрэгжилч жагсаалч байдлыг сайжруулах сарын аян

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А184 дүгээр тушаал “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын   алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Сахилга-ёсзүйцэрэгжилч жагсаалч байдлыг сайжруулах” аяны хүрээнд удирдамжинд заагдсан үйл ажиллагааны чиглэлээр хорих 409 дүгээр ангийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А43 тоот тушаалаар комисс томилон аяны нээлтийн ёслолын арга хэмжээг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж хорих ангийн байлдааны тугийг цэнгүүлэн, нийт албан хаагчдад аяны хугацаанд мөрдлөг болгон ажиллах удирдамж, тушаал төлөвлөгөөг танилцууллаа. Аяны хүрээнд хорих 409 дүгээр ангийн албан хаагч нэг бүрт хөтлөгдвөл зохих баримт бичгийн эмх цэгц, бүрдлийг хангах зорилгоор албан хаагч нэг бүрийн үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөө тайлан болон удирдах дээд байгууллагаас ирүүлсэн албан үүрэг даалгавар, бусад тушаал заавар журмууд, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандарт зэргийг нэгтгэн хавтасжуулан жигдрүүлэх арга хэмжээг зохион байгуулж хэрэгжилтийг тогтмол үзэж шалган ажиллаж байна. Мөн хоногийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад албан тушаал, ажил үүргийн хуваарийг тодотгох, иргэдэд үйлчлэх, харилцахад дөхөм болгох зорилгоор “ханцуйвч-ялгах тэмдэг”-ийг хэрэглүүлж хэвшээд байна. Ээлжийн бие бүрэлдэхүүнийг үүрэг гүйцэтгэхээс өмнө жагсаалын нэгдсэн үзлэгт хамруулан шалгах, албаны бэлтгэлийг хангах хичээл сургалт, өглөөний гүйлтийг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна. Нийт албан хаагчдын цэргийн хэргийн мэдлэгийг бататгах, шинээр томилогдсон албан хаагчдад хичээл сургалтыг зохион байгуулах ажлыг эрчимжүүлж ёсолж хүндэтгэх харьцаа, байран дээрх болон явуут дундах жагсаалын элементүүдийг тогтмол зааж сурган ангийн жагсаалын талбайд цэргийн хэргийн анхан шатны дүрэм, үндсэн ажиллагааг харуулсан самбаруудыг шинээр байрлуулан ажиллалаа.

 

sariin ayn2

sariin ayn4

sariin ayn5

sariin ayn6

sariin ayn8

sariin ayn9

sariin ayn11

sariin ayn12

sariin ayn13

sariin ayn14

sariin ayn15

sariin ayn16

sariin ayn17

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

110063
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
118
104
222
108589
3280
4583
110063
Таны IP: 18.210.22.132
Сервэрийн цаг: 2019-10-22 19:07:11

Байршил