ШШГЕГ-ЫН АНГИ АЛБАДЫН ДАРГА НАР ХОРИХ 409 ДҮГЭЭР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаатай  холбоотойгоор 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хорих анги албадын дарга нар тус ангид ирж 2014 онд шинээр хийж хэрэгжүүлсэн шинэлэг ажил үйлчилгээ болон нэг цонхны үйл ажиллагаатай танилцлаа.

Үүнд: 1. Монгол Улсын шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж  тус ангийн шилэн дансны тайланг ард иргэдэд ил тод харагдахаар мэдээллийн самбар байрлуулж шилэн дансны нэгдсэн портал сайт, хорих 409 дүгээр ангийн вэб сайтад тайлан мэдээг хэрхэн танилцуулж байгаа талаар, эргэлт уулзалтаар ирсэн ард иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор тоо бүртгэлийн байцаагч, нийгмийн ажилтан, харуул хамгаалалтын ажилтан нар ард иргэдийг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, зөвөлгөө үйлчилгээг үзүүлэх, мөн илгээмж өгөх тохиолдолд Yahoo messenger ашиглан Video call хийлгэж хоорондоо дүрсээ харан ярилцах, иргэд болон ялтан мэдээллийн цахим санд нэвтэрснээр ялын тооцоо, шагналын хоног, өргөдөл гомдол, нэрийн данс, эргэлт уулзалтын талаар мэдээллийг хүлээн авах, Харуул хамгаалалтын ажлын ачааллыг багасгах зорилгоор ард иргэдийн эд зүйлсийг хадгалах шүүгээ, метал илрүүлэгч хаалга, үзлэгийн тавцанг байрлуулж дээрх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх 4 цэгийн үйл ажиллагаатай бүрэн танилцсан.

         2.  Төвлөрсөн хорих ангийн шинээр баригдаж буй барилга, хүнсний хөлдөөгч зоорь, радио мэдээллийн өрөө, үзлэг нэгжлэгийн өрөө, хураагдсан эд зүйлийг хадгалах өрөө, мэдээллийн цахим өрөө, ялтны гар урлалын бүтээлүүд болон ялтны амьдрах , хооллох орчин нөхцөлүүдтэй танилцсан.

 Ангийн үйл ажиллагаатай танилцсан дарга нарыг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа Ш.Булган, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа П.Хосбаяр, Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа П.Мөнхгэрэл нар удирдан зохион байгуулалттайгаар авч явсан ба тус ангийн дарга, дэд хурандаа М.Алтан-Очир тэдэнд ангийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаа.

 darga nar irev 1

darga nar irev 2

darga nar irev 4

darga nar irev 5

darga nar irev 6

darga nar irev 7

darga nar irev 8

darga nar irev 9

darga nar irev 10

 

 

 

 

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

110092
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
147
104
251
108589
3309
4583
110092
Таны IP: 18.210.22.132
Сервэрийн цаг: 2019-10-22 19:10:08

Байршил