Амьдрах ухаан ТББ

Хорих 409 дүгээр ангийн даргын   2015 оны   01 дүгээр сарын   19 -ны өдрийн б/01 тоот тушаалаар эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулан 1 дүгээр улирлын төлөвлөгөө батлуулан  ажиллаж байна. Тус зөвлөл эмэгтэй алба хаагчдын хөдөлмөрлөх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх адил тэгш байх эрхийг хангах, тэдний ажиллах орчин, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

Энэ ажлын хүрээнд тус ангийн эмэгтэй албан хаагчдад амьдрах ухаан-иог бясалгалын анхан шатны боловсрол олгон өөрийн дотоод сэтгэлийг танин мэдэх, өөрийгөө удирдан жолоодож тайвшруулах, зөв бодол санаа бий болгох, сэтгэл зүйн тогтвортой байдлыг ханган ажиллах зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 12-н өдөр хүртэлх нийт 10 хоногийн хугацаанд тус ангийн нийт 18 эмэгтэй албан хаагчдыг хамруулан Шри Шри “амьдрах урлаг” төвийн багш Л. Отгонбаяр багштай хамтран “Амьсгалаар анагаах хөтөлбөр”-ийн дагуу бясалгалын сургалтыг зохион байгуулж байна.

“Амьсгалаар анагаах хөтөлбөр”-ийн хүрээнд сургалтанд хамрагдаж буй албан хаагчид нь амьсгалын үүрэг, ач холбогдол, ялалтын амьсгал зэрэг дасгал техникүүдийг эзэмшиж сурч байна.

shiri shiri shankara 1

 

shiri shiri shankara 4

shiri shiri shankara 6

shiri shiri shankara 7

shiri shiri shankara 8

shiri shiri shankara 9

shiri shiri shankara 10

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105450
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
223
131
1013
103229
3250
3905
105450
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:52:55

Байршил