Ангиудын албан хаагчид ангийн үйл ажиллагаатай танилцав.

 

Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд хийгдсэн шинэ санаа санаачилга, бүтээн байгуулалтыг бусад ангид туршлага судлуулах зорилгоор төвийн болон орон нутгийн ангиудын бие бүрэлдэхүүн ангийн байрлалд ирж танилцлаа.

ШШГЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу хотын бүсийн Хорих ангийн дарга, дэд дарга, эмч, тогооч нийт 88 албан хаагч, талхчин хоол бэлтгэгчдэд Хорих 409 дүгээр ангиас 1 дүгээр сарын 28-ны өдөр ялтны хүнсний аюулгүй байдлыг хангах, гал зуухны стандартыг мөрдөх, хоолны амт, чанарыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх /ШШГЕГ-ын даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/1090 тоот үүрэг даалгавар, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/123 дугаар “Үлгэрчилсэн заавар батлах тухай”/ тушаалын хэрэгжилтийн талаар танилцуулж, үзүүлэх сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Оролцогчид ялтны гал зуухны стандарт (мах бэлтгэлийн өрөө, гурил бэлтгэлийн өрөө, угаалгын өрөө, ногоо бэлтгэх өрөө) болон боловсруулах хэсэг, талхан цех, хоол хийх технологи, хадгалалт хамгаалалт, хоол хүнсний чанар, боловсруулалттай танилцаж, зоогийн газрын ширээ засалтын сургалтад хамрагдлаа.

Түүнчлэн тус ангиас ялтны хоол, хүнсний нэр, төрлийг нэмж, хоол бэлтгэлийн чанар, стандартад онцгой анхаарч цэвэр орчинд хооллох боломжийг бүрдүүлэн хоолны заалыг засварлаж, ширээ сандлыг иж бүрэн сольж, цайны болон 1, 2 дугаар хоолны аяга, таваг, халбага, сэрээ, халуун сав, будаа агшаагч, 2 дугаар хоолны тогоо зэргийг шинэчлэн сайжруулсан.

Стандартын дагуу, санаачлагатай ажиллаж байгаа тус ангийн ажлыг жишиг болгон бусад Хорих ангийн албан хаагчдад судлуулан танилцах сургалт амжилттай болов.

alban xaagchid angiin baidaltai taniltsav1

alban xaagchid angiin baidaltai taniltsav2

alban xaagchid angiin baidaltai taniltsav3

 

 

 

 

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105456
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
229
131
1019
103229
3256
3905
105456
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:58:27

Байршил