409-р ангийн хүмүүжигч нарт ном хандивлалаа

“Бид мэдлэг оюуныг түгээнэ” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Азхур” компанийн 10 жилийн ой тохиож байна. Ойгоороо арван  сайн үйлсийн аян зохиож бусдыг баярлуулахаар төлөвлөөд байгаа аж. Үүний эхлэл болгож Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 409-р ангид хоригдож буй иргэдэд номын хандив өглөө. Тэдний хувьд эрх чөлөөгөө хасуулсан иргэд ч хэрэглэгч гэдгийг энэ дашрамд онцлон хэлж байсан юм. Өнөөдрийн энэ арга хэмжээ “Азхур” компанийн арван жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх Арван сайн үйлсийн аяны эхлэл нь юм. Энэ арга хэмжээний үеэр тус компанийн редактор “Хүнчин” номын зохиогч С.Сосор ирж хүний мөн чанар, амьдралын утга учрын талаар өөрийн санаа бодлоо хүмүүжигчидтэй  хуваалцсан  нь хэн бүхэнд сайхан сэтгэгдэл үлдээсэн үйл явдал болж өнгөрлөө.

 

IMG 1196

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105434
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
207
131
997
103229
3234
3905
105434
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:33:54

Байршил