Монголбанкинд тушаах алтны хэмжээ өсчээ

 

altТөвбанк өнгөрсөн онд 13 тонн алт худалдан авчээ. Энэ нь  2013 оноос хоёр дахин их үзүүлэлттэй гарсан байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд 2005 онд Монголбанкинд 25 тонн алт тушааж байсан бол 2006 онд 6 тонн болтлоо буурсан юм. 2006 оноос хойш тогтмол буурч байсан алт тушаалт  өнгөрсөн онд УИХ-аас Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах роялти татвар 10 хувь байсныг 2.5 хувь болгон бууруулсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.

Эл шийдвэр гарснаас хойш нэг сарын хугацаанд Төвбанкинд тушаах алтны хэмжээ тогтмол өсчээ. Өнгөрсөн онд Монголбанкд 11 гаруй тонн алт экспортолж валютын нөөцийг нэмэгдүүлсэн байна.

Алтанд ногдуулах татварыг бууруулснаар улсын төсөвт төвлөрөх орлого бүрдэлт ийнхүү сайжирчээ. Энэ оны Монгол Улсын нэгдсэн төсвийг боловсруулахдаа 31.3 тонн алт экспортолно гэж тооцоолсон ч төсвийн тодотголоор 29.5 тонн болж буурахаар байгааг Сангийн яамнаас мэдэгдэв.

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105445
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
218
131
1008
103229
3245
3905
105445
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:44:17

Байршил