Шинэ иргэнээ цахимаар бүртгэдэг болно

 

nyaraiУБЕГ иргэний бүртгэлийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотойгоор шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эцэг эх нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй бол  хүсэлт болон хүүхэд төрснийг нотлох баримт бичгийг тус газарт цахимаар илгээх, улсын бүртгэгч баримт бичгийг шалган, хүүхдийн төрснийг бүртгэж, иргэнд гэрчилгээг шуудангаар хүргүүлэх юм.
Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр олон төрлийн ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайлбал гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монгол Улсын иргэн шинэ төрсөн хүүхдээ  тухайн улс  дахь Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт биечлэн очиж бүртгүүлэх, боломжгүй бол тус байгууллагын цахим хуудсанд хандан бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм.
Ингэснээр Монгол Улсын иргэн тус улсын нутаг дэвсгэрт төрснөөс үл хамааран төрсний бүртгэлд хамрагдах тэгш эрхийг хангана гэсэн үг.

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105419
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
192
131
982
103229
3219
3905
105419
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:20:01

Байршил