ХАА-н санхүүжилтийн шинэ арга, хэрэгслүүдийг боловсронгуй болгоно

 

 1Банкны систем үүсч бэхжсэний 90 жил, Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны 90 жилийн ойн хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ арга, хэрэгслүүд” сэдэвт чуулга уулзалтыг Монголбанк, ХХААЯ болон Дэлхийн банкны ОУ-ын санхүүгийн корпораци /IFC/ хамтран 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж байнаЗөвлөгөөнд Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХАА-н бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, Дэлхийн Банкны Группийн зөвлөх Ноён Николас Бадд, ЕСББ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ноён Матъю Ли Блан хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарын төлөөлөгчид оролцон илтгэл тавьлаа.

 

Монголын эдийн засаг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайгаас хэт хамаарсан, гадаад секторын эрсдэлд өртөмтгий эмзэг бүтэцтэй явж ирсэн. Иймд эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгохын тулд хөдөө аж ахуйн салбарын өргөжүүлэх шаардлагатай байна.

Энэ оны байдлаар хөдөө аж ахуйн салбар манай дотоодын нийт бүтээгдэхүүний 15,9 хувь, экспортын орлогын 12,5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 33,5 хувийг хамарч байна.

Иймд энэ салбарын хөгжилд анхаарал хандуулж, санхүүжилтийн шинэ арга хэрэгслүүдийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх шаардлага их байна.

Манай улсад хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх боломж байгаа бөгөөд санхүүжилтийн одоогийн тогтолцоог боловсронгуй болгохоор тус салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг сайжруулах санал, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэх, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүдийг танилцуулахаар Монголбанк, ХХААЯ, ОУ-ын байгууллага, банк, аж ахуй нэгж байгууллагуудын 160 гаруй төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцож байна.

Монголбанк, Засгийн газартай хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн санхүүжилтийн энгийн бөгөөд түгээмэл хэрэгсэл болох бараа, бүтээгдэхүүний агуулахын санхүүжилтийг нэвтрүүлээд байна. Цаашид эдгээр хөтөлбөрүүд цэвэр зах зээлийн зарчимд суурилсан хэлбэрт бүрэн шилжиж, тогтвортой ажиллах болно.

Монгол Улсын  хөдөө аж ахуйн санхүүжилтийн системд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, экспортыг ирээдүйд нэмэгдүүлэхэд энэхүү чуулга уулзалт чиглэж байна.

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105377
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
150
131
940
103229
3177
3905
105377
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:13:36

Байршил