Монголбанк 12.0 сая ам.доллар нийлүүлжээ

bom2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1885.21 төгрөгийн дундаж ханшаар 34.1 сая ам.доллар худалдан авах, 305.61 төгрөгийн дундаж ханшаар 81.3 сая юань худалдан авах санал тус тус ирүүлснээс Монголбанк 12.0 сая ам.доллар, 20.0 сая юань нийлүүлжээ. 

 

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог аж.

10 дугаар сарын байдлаар гадаад валютын улсын нөөц 1.3 тэрбум ам.доллар байгаа ба энэхүү үзүүлэлт өнгөрсөн оны 10 сард 2.3 тэрбум ам доллар байжээ.

Б.Хорлоо



Цахим өргөдөл гомдол

Тоолуур

132778
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
209
180
1411
130263
3490
4763
132778
Таны IP: 3.229.118.253
Сервэрийн цаг: 2020-02-21 22:42:46

Байршил