Шри шри "Амьдрах урлаг" бясалгалын төвийн багш Б.Батзориг хүмүүжигчдэд сургалт зохион байгуулав.

 Хорих 409 дүгээр ангид хүмүүжиж буй хүмүүжигчдэд амьдрах ухаан болон “Иог бясалгал”-ын талаар анхан шатны мэдлэг олгон өөрийгөө удирдан жолоодож тайвшруулан зөв бодол санаа, сэдэл бий болгох чадварыг суулгах зорилгоор Шри шри “ Амьдрах урлаг” бясалгалын төвийн багш Б. Батзоригтой 2014 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн нэг жилийн хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

 

Уг гэрээний дагуу “Prison smart” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2014 онд 2 удаагийн сургалт зохион байгуулагдсан бөгөөд нийт 26 хүмүүжигч хамрагдан “Иог бясалгал”-ын талаар анхан шатны мэдлэгтэй болсон.

2015 оны 3 сарын 30-ны өдрөөс эхлэн 5 өдрийн турш нэр бүхий 11 хүмүүжигчдийг хамруулан тус сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Нэр бүхий хүмүүжигчдээс сургалтанд хамрагдахын өмнөх сэтгэл зүйн байдал болон төгссөний дараах сэтгэл зүйн байдлыг тандан мэдэх зорилгоор Проектив тест авч үр дүнг харьцуулан гаргав.

 Хүмүүжигчдийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж тус сургалтын талаарх сэтгэгдэлээ бичин танилцуулав.

 Хүмүүжигчдийн сэтгэгдэлээс иш татвал:

Хүмүүжигч М. Ням-Очир

Энэхүү Шри шри бясалгал иогийн сургалтанд хамрагдсан нь надад маш их таалагдсан бөгөөд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна. Өмнө нь миний мэддэг, мөрддөг зарим зарчим, үзэл бодол минь дахин шинэчлэгдэн батлагдсан. Мөн анхаарал төвлөрөл, биеэ барих чадвар, аливаа зүйлийг эргэцүүлэх, бусадтай харьцах харилцааны эерэг чадвар зэрэг дээшилсэн гэж бодож байна. Эрүүл мэндийн хувьд өргөс авсан мэт өөрчлөлт гараагүй ч ямар ч байсан биед байсан хор ямар нэгэн хэлбэрээр гадагшилсан. Эхэндээ бие булгараад, гүйлгээд хэцүү байсан ч сүүлдээ бие болоод сэтгэл хүртэл тайван хөнгөн болсон.

Хүмүүжигч Э. Ганзориг

Шри шри бясалгалын сургалтанд хамрагдсанаар би бясалгал гэж юу вэ? гэдгийг юуны тулд хүн бясалгал хийдэг гэдэг талаар анхны ойлгоц мэдэгдэхүүнтэй болсон. Энэ сургалтанд суухаас өмнө би бусдын ямар нэгэн алдаа болон хийж хэлж байгаа зүйлд бухимдах уурлах, өөрийнхөө санаж бодсоноор байлгах гэж зүтгэдэг явдал байсан. Тэгээд миний хэлсэн бодсоноор байхгүй бол тэрүүнд нь бухимдаж ам мурийх үл ойлголцох юм байсан. Уг сургалтад хамрагдсанаар бусдыг байгаагаар нь хүлээн авч хувь хүнийх нь хувьд ойлгож хүлээн авч байвал өөрөө болон бусдын сэтгэл зүйд ямар нэгэн бухимдах зүйлгүй болохыг ойлгосон. Мөн бусдын сэтгэл санааны хөл бөмбөг бүү бол гэж маш үнэн сургааль хэлж тайлбарлаж өгсөнийг ойлгож авсан. Сургалтад сууснаар бясалгалын тухай ойлголтыг бүрэн дүүрэн биш ч хүмүүсийн хоорондын харилцааны ойлголтыг бидэнд маш сайн ойлгуулсан гэж үзэж байна. Ингээд уг сургалтыг зохион байгуулсанд маш их баярлаж талархлаа.                                   

Хүмүүжигч  Ө. Зоригтбат:

 Амьдрах ухаан бясалгалын төвтэй бид бүгдийг холбож өгсөн ангийн удирдлагад баярласнаа илэрхийлье. Би энэ сургалтанд хамрагдсандаа их баяртай байна. Өмнө нь би их буруу ойлголттой, өөрийнхөө санаа бодлыг бусдад тулгах гээд байдаг, юунд ч юм мэдэхгүй их яаруу нэг газраа удаан байж чаддаггүй байсан одоо бол их тайван, хүлээцтэй, бусадтай зөв харьцах, бусдын үг сонсох  гээд их олон зүйлийг энэ сургалтанд хамрагдсанаараа мэдэж авлаа. Энэ сургалт миний амьдралд ар гэр лүүгээ харихад минь нэг алхам ч гэсэн ойртуулж байгаа байх гэж бодож байна. Үүнээс хойш ийм бидэнд хэрэгтэй сургалт их явагдах байх гэж итгэж байна. Шри шри “амьдрах урлаг” төвийн  бясалгалын багш Батзориг, ангийн дарга, хурандаа М. Алтан-Очир болон сэтгэл зүйчдээ баярласнаа илэрхийлье.     

dsgfgj

adfgh

qrg

hfgk

 

 

 

 

IT Agency