Зорилго зорилт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 409 дүгээр хаалттай хорих ангийн стратегийн зорилт, тэргүүлэх чиглэл

    1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгож, иргэдэд түргэн шуурхай үйлчилж, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай ханган ажиллах.

Тэргүүлэх чиглэл

    1.Албан хаагчдын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын дадлага туршлага олгох, үйлчилгээний стандартыг мөрдүүлэх.
    2.Хоригдлын аюулгүй байдлыг хангаж, тэдний дунд хууль ёс дэг журмыг сахиулж, эрүүгийн ялын бодлого, зорилтыг хангуулах
    3.Үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр хоригдлыг тогтвортой ажлын байраар хангах, санхүүгийн дотоод нөөц бололцоогоо нэмэгдүүлэх

Эрхэм зорилго:

Хууль дээдлэх, шуурхай энэрэнгүй байх зарчмыг чандлан мөрдөх
Байгууллагын үйл ажиллагааны статегийн зорилт
Байгууллагын эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доорх стратеги зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Стратерийн зорилт 1

Хүний эрхийг хангах чиглэлээр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, конвенци, эрх зүйн факт болон монгол улсын хууль тогтоомжийн зорилтыг биелүүлэх, холбогдох заалтыг хэрэгжүүлэх

Стратерийн зорилт 2

Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, албаны үйл ажиллагааны чиглэлээр төрөл бүрийн сургалтыг зохион байгуулах

Стратерийн зорилт 3

Байгууллагынхаа тэргүүлэн манлайлах үүргийг дээшлүүлэх замаар хорих ял эдлүүлэх ажиллагааг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, наад захын жишиг дүрмүүд, стандарт шаардлага түвшинд хүргэн сайжруулах

Стратерийн зорилт 4

Нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын бүтэц, тогтолцоо, бие даасан байдлыг бүрдүүлж, хорих ангийн зүгээс хоригдолд чиглэсэн үйлчилгээний орчинг өөрчлөн сайжруулж, ирээдүй рүү чиглэсэн “ Нийгэмшүүлэх” хандлагаар хөгжүүлэх

Стратерийн зорилт 5

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн хоригдлыг ажлын байраар хангах, ахуйн нөхцлийг сайжруулах асуудлыг зохион байгуулах

Стратерийн зорилт 6

Төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах гэсэн стратегийн төлөвлөгөө гарган, биелэлтийг ханган ажиллаж байна.

Үйл ажиллагааны гол зорилт:

    1.Орголт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах
    2.Хоригдлын дунд явуулах ерөнхий боловсролын болон мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг идэвхижүүлснээр хоригдлын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
    3.Албан хаагчдын мэргэжил, боловролыг дээшлүүлэх, чанартай сургалт зохион байгуулах, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх
    4.Байгууллагын эдийн засаг, санхүү, үйлвэрлэлийг өргөжүүлэх, өөрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлээр өөрийн хэрэгцээг хангах зэргээр дотоод орлогыг нэмэгдүүлэх

Байгууллагын стратегийн зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд

    1.Хүний эрхийг хангах болон бусад чиглэлээр албан хаагчдын дунд сургалт зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих
    2.Хүний эрхийн чиглэлээр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, коневенцийг байгууллагын хэмжээнд мөрдүүлэх
    3.Хоригдлын эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах
    4.Гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, төлбөрийг хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгаж хохирогчид шилжүүлэх

409 дүгээр хаалттай хорих ангийн 2019 онд дэвшүүлсэн зорилт, зорилго

    "Алба хаагчдын ажлын ур чадвар, сахилга хариуцлагыг өндөржүүлж ажлын байрны орчин нөхцлийг дээшлүүлэх" жил болгон болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Дэвшүүлсэн зорилтын хүрээнд:

1. Шинээр батлагдан гарсан хууль, дүрэм, журмыг сурталчилах, сургалт зохион байгуулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах.

2.Албан хаагчийн ажиллах нөхцөл, боломжийг сайжруулж, мэргэшүүлэх болон давтан сургах

3. Хоригдлыг ажлын байраар ханган, гэм хорын төлбөр барагдуулалтын хэмжээг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг өрөгжүүлэх

4. Төсөв санхүүгийн үйл ажиллагааг шилэн дансны хуульд нийцүүлэн хэрэгжилтийг хангах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

ZORILGO 2019 ANGI

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

100779
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
47
129
256
99530
2484
3683
100779
Таны IP: 34.239.158.107
Сервэрийн цаг: 2019-08-21 06:40:22

Байршил