Танилцуулга


ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН
 409 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН
ТАНИЛЦУУЛГА


         409 дүгээр хаалттай хорих  анги нь 1997 онд “Барилгын материалын үйлдвэрлэлийн ашиглалтын өмнөх захиргаа” нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2000 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 98 дугаар тогтоол, ШШГЕГ-ын даргын 2000 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 99 тоот тушаалаар Хорих 409 дүгээр анги нь шинээр зохион байгуулагдсан юм. Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдсэн хорихын барилга барих бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 130 дугаар тогтоолоор тус анги нь одоогийн байрлалд нүүн ирсэн.

ШШГЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ны А/226 дугаар тушаалаар батлагдсан цахим хуудас ажиллуулах, цахим шуудан ашиглах журмын дагуу нийт албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, албан бичиг хэрэг боловсруулах, дамжуулах үйл ажиллагааг шуурхай болгох, хоорондын мэдээлэл солилцох, цаасны зардлыг хэмнэх, албан хэрэг хөтлөлтийн програмыг сайжруулах зорилгоор ангийн даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны А/22 дугаар “Байгууллагын дотоод удирдлагын програм хангамжийг нэвтрүүлэх тухай” тушаалаар “ЭЙБЛ СОФТ” дотоод удирдлагын цахим сүлжээ болон “gmail” домайн хаягаар дотоод сүлжээг ангийн хэмжээнд тус тус нэвтрүүлэн онлайнаар харилцан мэдээлэл солилцох, ангийн даргын зөвлөлийн хурлыг цахим хэлбэрээр хуралдуулан шаардлагатай асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд нийт албан хаагчдад цахим хаяг буюу “g.mail” хаяг нээн үүлэн технологийг ашиглан мэдээллийн урсгалыг цаг тухай бүр хүргэх, техник технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн тайлан, мэдээ, төлөвлөгөөг байршуулан харилцан мэдээлэл солилцон үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус анги нь 2014 оны байдлаар хүний тоо бүртгэлийн албанаас санаачлан хоригдлын дунд мэдээллийн санг цахим хэлбэрээр байгуулан хоригдол өөрийн тусгай кодоор хувийн мэдээллээ тус сангаас хүссэн үедээ ажлын цагаар шуурхай авч байна. Уг мэдээллийн сангийн тоног төхөөрөмжийг хоригдлын байр байрлуулсан нь хоригдлууд өөрсдийн хүссэн мэдээллээ тухайн цаг хугацаандаа хугацаа алдалгүй мэдээллээр бүрэн хангагдаж байна.

Шинэчлэлийн засгийн газар, Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээнд  409 дүгээр хаалттай хорих анги нь иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор шинээр нэг цэгийн үйлчилгээ болон түр хугацааны эргэлт уулзалтын байр барьж ашиглалтанд оруулсан.

Нэг цонхны үйлчилгээний байранд хоригдлын ар гэр болон эргэлт уулзалтаар ирсэн иргэдэд ангийн танилцуулгыг видео хэлбэрээр хүргэн холбогдох хууль, хорих ангийн дотоод журмаас иргэдэд хүргэх үүднээс ханын самбар хийн байрлуулж гарын авлага болгон тарааж өгөх танилцуулах хуудсыг хийж байрлуулсан болно. Мөн хоригдлын ар гэрийн хүмүүст ял эдлэж байгаа хугацаандаа хэрхэн хүмүүжиж байгаа болон тэдний амьдрах байр орчин нөхцлийн талаар тайлбарлан өгч ял эдлэж байгаа ялын тооцоо болон шагналын хоног, цалингийн үлдэгдэл шалгах, дэглэм буух, тэнсэн суллагдах хугацааг харах боломжийг цахим хэлбэрээр бүрдүүлэн танилцуулж байна. Илгээмж өгөх болон уулзахаар ирсэн ар гэртэй нь хоригдлыг  видео хэлбэрээр нэг нэгнийхээ царайг харж ярилцах боломжийг бүрдүүлсэн.

Манай хамт олон 2002, 2003, 2004, 2006, 2013 онуудад *Оргодолгүй хамт олон* өргөмжлөл гэрчилгээний болзолыг хангаж мөн онуудад ажлын үзүүлэлт, мониторингийн үнэлгээгээр системийнхээ хэмжээнд 1 дүгээр байрт, 2011, 2014 онд ШШГЕГ-ын даргын нэрэмжит шалгалтанд системийн хэмжээнд тэргүүн байранд тус тус шалгаран ажиллаж байсан.

ШШГЕГ-аас 2002 онд зарласан *Хоригдлуудын дунд зохиох Сургалт хүмүүжлийн ажлын үр нөлөөг дээшлүүлэх болзолт уралдаан*- д 2 дугаар байр.

2004 онд зарласан *Нийгмийн ажилтны үйл ажиллагааг хэвшүүлэх болзолт уралдаан*-д 1 дүгээр байр.

Ангийн эмнэлэгийн салбар нь үйл ажиллагаагаараа 2004, 2005, 2006, 2008 онуудад системийнхээ хэмжээнд 1 дүгээр байрт тус тус шалгарч байжээ.

Манай хамт олон 2006 онд *ШШГБ*-ын 85-н жилийн ойг угтаж зарласан болзолт уралдаанд 1 дүгээр байрт шалгарч, *Тэргүүний хорих анги * гэрчилгээ, шагналыг хүлээн авч байв.

Тус хорих анги Сангийн яамны Сайдын тушаалаар /Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартанд нэвтрүүлсэн байгууллага/ гэрчилгээг 2005 оны 08 дугаар сарын 31-нд хүлээн авсан.

Бид Засгийн газрын бодлого шийдвэр, Хууль зүйн сайдын тушаал, ШШГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан дүрэм, журам, зааврыг баримтлан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, ШШГЕГ-ын хэтийн төлөвлөгөө, ангийн хэмжээнд дэвшүүлж буй зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, цэргийн хэргийн болон албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 2а/3205 тоот албан бичгээр ирүүлсэн үүргийн дагуу 409 дүгээр хаалттай хорих анги гэсэн нэршилтэй болсон.

tan11

 409 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

105430
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
203
131
993
103229
3230
3905
105430
Таны IP: 18.205.109.82
Сервэрийн цаг: 2019-09-21 21:30:04

Байршил