Санхүү үйлдвэрийн алба

ШШГЕГ-ын 409 дүгээр хаалттай хорих ангийн Санхүү үйлдвэрийн
албаны танилцуулга


        Санхүү, үйлдвэр аж ахуйн алба нь: 2015 онд “ Төсвийн тухай”,  “Нягтлан бодох бүртгэлийн тухай “,“Шилэн дансны тухай хууль”болон санхүүгийн   үйл ажиллагаатай холбоотой багц хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар журмуудыг нэг мөр,  бүрэн хэрэгжүүлэн, ангийн хэмжээнд энэ онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэн, зохион байгуулж ирлээ.


        Санхүү үйлдвэр, аж ахуйн алба нь: Үйлдвэр эрхэлсэн дэд дарга 1, ерөнхий нягтлан бодогч 1, эдийн засагч 1, барилгын инженер 1,тооцооны нягтлан бодогч 3, сантехникийн инженер 1,хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан 1, хөдөлмөрийн даамал 1,  нярав 3, аж ахуйн ажилтан 1, хянагч тогооч 1,нийт 16 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж  байна.

Санхүү үйлдвэр,аж ахуйн албаны үндсэн чигүүрэг:

•    Байгууллагын санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалт худалдан авах үйл ажиллагааны хэтийн болон дунд хугацааны төлөвлөлтийг тодорхойлох.
•    Эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр өгөөжийн тооцоо, судалгааг гарган, улсын төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилтийн тооцоог зардлын нэр төрөл бүрээр орон тоо, цалингийн сан, үйлдвэрийн ажиллагааны техник,  эдийн засгийн төлөвлөгөө судалгааг үзүүлэлт тус бүрээр норм, нормативийн дагуу тооцон төлөвлөх.
•    Хоригдлыг ажлын байраар хангах, ажлын байр шинээр бий болгох, хоригдлын цалин хөлсийг тооцох, хяналт тавих, хөдөлмөрийн орлогоос хохирогчийн хохирол, төлбөрийг барагдуулах арга хэмжээ авах, барилгын төсөвт өртөг болон гүйцэтгэлийг хянах.
•    Ангийн материаллаг бааз суурийг бэхжүүлэх,  дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөх.
•    Санхүүгийн сар, улирал, жилийнүндсэн хөрөнгө, бараа материалын тооллого болон хагас бүтэн жилийн санхүүгийн тайлан тэнцлийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, харьяа анги, алба, салбар нэгжийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих.
•    Худалдан авах ажиллагааг зохион байгуулах,
•    Цэргийн албан хаагч болон хоригдлын нормын хувцасны хангалтийг зохион байгуулах, удирдлагаар ханган ажиллах хяналт тавих.
•    Мөнгөн касс, болон харилцах дансны орлого, зарлагын гүйлгээг хянан гүйцэтгэх.

sankhuu uildveriin alba 123456

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

110118
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
173
104
277
108589
3335
4583
110118
Таны IP: 18.210.22.132
Сервэрийн цаг: 2019-10-22 19:29:30

Байршил