Хоригдлын ар гэрт тусламж үзүүлэв.

     Тус ангийн нээлттэй сургалт, нийгэм сэтгэл зүйн нэгж нь нийгэмшүүлэх ажлын хүрээнд хоригдол болон ар гэрийн харилцаа холбоог сайжруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс нээлттэй дэглэмийн хоригдол Д.Мөнхсайханы 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гаргасан хүсэлтийг хүлээн авч ангийн удирдлагад танилцуулан төлөвлөгөө гарган батлуулж төлөвлөгөөний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дугаар тоотод очиход эх Ж.Тунамал, дүү Д.Мөнхжаргал 2 хүүхдийн хамт хүлээн авсан.

   Хоригдлын ар гэрийн орчин нөхцлийн хувьд 2:3 хэмжээтэй блокон байшинд амьдардаг, сандал ор байхгүй ар гэрийн боломж муу байв. Дүү Д.Мөнхжаргал нь 2 хүүхдийн хамт амьдардаг, нөхөр нь автын осол хийсэн хэргээр хоригдож байгаа гэв.

   Хоригдол Д.Мөнхсайханы ээждээ бичсэн сэтгэлийн үгтэй захидал болон гараар зүү ороож хийсэн бүсний мөнгө болох 230.000 төгрөгийг бэлнээр, төрийн бус байгууллага болон өөрсдийн боломжоор авсан торт 1ш, шампанск 1ш, хүүхдийн бэлэг 2ш, жимс болон хүнсний зүйл, ангийн зүгээс өгсөн 50кг гурил, 25 кг будаа, 40 кг ногоог эх Ж.Тунамалд хүлээлгэн өгсөн. Эх Тунамал нь танай байгууллагын хамт олонд бид бүгдэд тусламж үзүүлсэнд их баярлаж байна. Цаашдаа ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж байна. Баярлалаа та бүхэнд гэсэн талархалын үг хэлэн үдлээ.

tuslamj2019

tuslamj2019 3

tuslamj2019 1

tuslamj2019 4

 

IT Agency