IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

shilen dans

"Цагаан туузтаны хөдөлгөөн"-ний сургалт зохион байгуулав.

     Монгол орон даяар хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг” жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг билээ. Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Цагаан тууз” арга хэмжээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Хүчирхийллийн эсрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалт, мэдээлэл, хэлэлцүүлгийг 409 дүгээр хаалттай хорих ангийн байршилд амжилттай зохион байгуулж арга хэмжээний цагаан туузыг нийт алба хаагчдад зүүж өгсөн.  Уг арга хэмжээнд Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Б.Галиндэв, хурандаа Ж.Ванчинсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амармөрөн, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр нар хүрэлцэн ирж оролцсон.  Хүрэлцэн ирсэн байгууллагын төлөөллүүдэд цаашдын ажилд өндөр амжилтыг хүсэж ангийн зүгээс гарын бэлэг гардуулсан.

 

tsagaan tuuz 2

tsagaan tuuz 8

tsagaan tuuz 3

tsagaan tuuz 5

tsagaan tuuz 6

tsagaan tuuz 7

 

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

133156
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
124
100
124
131267
3868
4763
133156
Таны IP: 3.218.67.1
Сервэрийн цаг: 2020-02-24 17:16:40

Байршил