IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

shilen dans

Хоригдлуудад мэргэжлийн сургалт зохион байгуулж, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгов.

     409 дүгээр хаалттай хорих анги нь 2019 оны 08 сарын байдлаар мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй хамтран дараах мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулан ажиллалаа. Үүнд:

 

 

- 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийнбагш, ахлах дэслэгч Ч.Ганзориг засал чимэглэлчин мэргэжлээр нэр бүхий 19 хоригдолдмэргэжлийн 3 дугаар зэрэг олгох,мэргэжлийн боловсрол олгох сургалт;

- 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 06 дугаар сарын 26-ныөдрүүдэд 2 ээлжээр Монгол-Солонгосын политехникийн коллежийн багштай мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв гэрээ байгуулан “Гоёо” ХХК, “Кашимер холдинг” ХХК-д ажилладаг нэр бүхий 109 хоригдолд кеттельчин мэргэжлээр төлөвлөгөөт бус сургалт;

- 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд “Зөөлөн эдлэлийн үйлдвэр”-т ажилладаг нэр бүхий 22 хоригдолд оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжил олгох мэргэжлийн сургалтуудыг тус тус амжилттай зохион байгууллаа.

Мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвтэй хамтран 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дээрх 3 мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн нийт 150 хоригдолд мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээг гардуулах үйл ажиллагааг ангийн үйлдвэрлэлийн бүсэд зохион байгуулсан.

Уг үйл ажиллагаанд ангийн дарга, хурандаа С.Батсайхан, сургалт, сургалт, нийгэм сэтгэл зүйн нэгжийн алба хаагчид, ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирал, ахмад Х.Батбаяр, сургалтын албаны менежер, хошууч Г.Алтантуяа, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч н.Гүнбилэгт нар оролцлоо.

chadamj 1 2019.08.25

chadamj 2 2019.08.25

chadamj 3 2019.08.25

 

 

 

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

113016
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
127
182
309
111553
1719
4514
113016
Таны IP: 3.81.29.226
Сервэрийн цаг: 2019-11-12 13:19:13

Байршил