IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

shilen dans

Үндэсний тэргүүлэгч сайт gogo.mn

  Үндэсний тэргүүүлэгч сайтын нэг gogo.mn сайтын хамт олон 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус ангийн үйл ажиллагаатай танилцав. Тус мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Хурандаа С.Батсайхан: Хөдөлмөр эрхлэх болсноор хоригдлуудын дунд гарах сахилгын зөрчил хоёр дахин буурсан.

     Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг. Тэр дундаа гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй хоригдлуудыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, цалин хөлсөөр нь гэмт хэргийн улмаас байгууллага, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрсдийнх нь нэрийн дансанд төвлөрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэхийн ач холбогдол их юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд Засгийн газраас баталсан үйлдвэрлэлийн чиглэлийн дагуу харьяа 4 төрийн өмчит үйлдвэрийн газар болон 18 хорих ангид үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хорих ял эдлэгсдийн 65-70 орчим хувийг ажлын байраар хангажээ. Өнгөрсөн онд байгууллагын хэмжээнд 2508 хоригдол ажил хөдөлмөр эрхэлж, 686.7 сая төгрөгийн цалин олгосноос хохирсон иргэдийн гэм хорын төлбөрт 164.9 сая төгрөгийг хөдөлмөрийн хөлснөөс нь суутган шилжүүлсэн хэмээн ШШГЕГ-аас мэдээлсэн.

Horih angi4-125854-98446950320190418130618

     ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид очиж, хоригдлуудын хөдөлмөр эрхэлж буй байдалтай танилцсан юм. Тус хорих ангид 400 гаруй хоригдол ял эдэлж байгаагаас 337 нь ажлын байраар хангагдан, цалин хөлс авч байна. Олон улсын жишиг стандартаар 2013-2017 онд барьж, 2018 оны гуравдугаар сард ашиглалтад оруулсан хорих ангийн шинэ байр 27 мянган мкв талбай бүхий 4 давхар барилга. Шинэ байртай болсноор хоригдлын ял эдлэх орчин нөхцөл, стандарт нь НҮБ-аас батлагдсан заавар, журмын шаардлагад бүрэн нийцэж, хорих ангийн байрлалд нь хөдөлмөр эрхлүүлэх бодит боломж бүрджээ.

Horih angi45-125931-45673984020190418130629

      Тус нэгдсэн хорих байранд 409 дүгээр хаалттай хорих ангийн оёдлын үйлдвэр, мод модон эдлэлийн үйлдвэр, ШШГЕГ-ын харьяа “Газар ивээл” Төрйин өмчит үйлдвэрийн газрын гутал, сүлжмэлийн үйлдвэр, эсгий төөнүүрийн цех, мөн 3 аж ахуйн нэгжтэй хамтран эсгий урлал, сүлжмэлийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд байрлан хоригдлуудыг ажлын байраар хангаж байна. Тухайн үйлдвэрт ажиллаж байгаа хоригдлуудыг ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд болон бусад байгууллагуудын нарийн мэргэжлийн сургалтуудад хамруулж, “Мэргэжлийн үнэмлэх” болон “Чадамжийн гэрчилгээ” олгодог байна.

Horih angi8-125959-18385719620190418130636

       Хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан журмын дагуу тооцон олгодог. Тус анги 2018 онд хөдөлмөр эрхэлж байгаа хоригдлуудад 317 сая төгрөгийн цалин хөлсийг олгож, цалингаас нь 46 сая төгрөгийг хохирол төлбөрт нь суутгажээ. Хохирол төлбөргүй хоригдлууд цалингаа нэрийн дансандаа байршуулж, суллагдан гарахдаа авдаг гэж 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан танилцуулав.

Horih angi-130023-202172384620190418130643

                                                                                                   ХОРИГДЛУУД ШШГБ-ЫН АЛБА ХААГЧИД БОЛОН ХОРИГДЛУУДЫН ГУТЛЫГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ
     Оёдлын үйлдвэрийн зориулалтаар тохижуулсан хоёр том танхим байх агаад тэндээ орчин үеийн цахилгаан машинуудыг суурилуулжээ. Биднийг очиход ноосон даавуун материалаар дотуур өмд, цамц, нөгөө цехэд гэрээт байгууллагын захиалгаар эсгий эдлэл, гэрийн бүрээс оёж байв.
Өдөрт 100 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай Гутлын үйлдвэрт нь 35-40 хоригдол ажилладаг. Энэ үйлдвэр 2015 онд ашиглалд ороход анх 30 хоригдолд сертфикат олгох сургалт явуулсан бөгөөд анхны 30-аас үйлдвэрийн бүх шат дамжлагад ажиллаж мэргэшсэн 10-аад хоригдол ажиллаж байна. Ялын хугацаа нь дуусаж гараад, Гутлын цех ажиллуулж байгаа хүмүүс ч бий. Эсгүүр, оёдол, уллагаа, татлага гэх мэт үйлдвэрийн бүх шат дамжлагын хэрэгцээт тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, жилд 20-25 мянган хос гутал хийх хүчин чадалтай үйлдвэр юм.

Horih angi29-130546-73271823820190418130651

Гутлын түүхий эд арьс шир, хонины нэхий нь Монголынх. Манай гутал чанартай, манайхаас суллагдсан хоригдлууд гутлын ямар ч үйлдвэрт очсон гологдохгүй. Бид ШШГБ-ын алба хаагчдын нормын гутлыг бүрэн хангаад зогсохгүй, уул уурхай болон барилгын компаниудаас захиалга авдаг” гэж “Газар ивээл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, хошууч Г.Энхбаяр ярив.
                                                                                                                                                       “ҮЛДСЭН НАСАНДАА ХҮН ШИГ АМЬДАРМААР БАЙНА”
        35 настай Ө Гутлын үйлдвэрт гурав дахь жилдээ ажиллаж байна. Би үйлдвэрийн бүх шат дамжлагад ажиллаж үзсэн, одоо уллагаа хийдэг. Манай гуталнууд чанартай, бид өөрсдөө өмсдөг учир чанартайг нь баталж байна. Би сард 350 мянган төгрөгийн цалинтай. Цалин маань нэрийн дансанд хуримтлагддаг.
-Нэрийн дансандаа хэдэн төгрөг хуримтлагдсаныг Та мэдэх үү?

-600 гаруй мянган төгрөг байгаа. Дансанд хэдэн төгрөг байгааг бид асууж мэдээлэл авдаг. Өнгөрсөн хугацаанд миний цалингаас 3.5 сая төгрөг гэм хорын төлбөрт суутгаж, би иргэнд учруулсан хохирлоо барагдуулсан. Цаашид хэрэгцээний мөнгөө данснаасаа авч, бусад нь хуримтлал болох юм. Ажил хийснээр стресс бухимдалгүй, хамаг анхаарлаа ажилдаа төвлөрүүлж сэтгэл санаа ч харьцангуй гайгүй байдаг.

Horih angi18-130136-104782054720190418130700

-Та хэдэн жилийн дараа суллагдах вэ?
-6 жил 3 сарын 10 хоног. Гэмт хэргийн дийлэнх нь урдаас төлөвлөөгүй, хоромхон зуурын болчимгүй үйлдлээс гардаг гэдэг үнэн. Миний хувьд ч ялгаагүй уураа тэвчиж чадалгүй харамсаад барахгүй алдаа гаргасан. Амьдралынхаа хайран залуу сайхан насыг торны цаана өнгөрөөж байна. Эрх чөлөөт амьдралд байхдаа юу ч боддоггүй байж, одоо бол их зүйл бодож, тунгааж эргэцүүлж байна. Эрх чөлөө хамгаас чухал гэдгийг ойлгосон.
-Суллагдаж гараад гутлаа оёх уу?
-Тийм ээ, гутлаа оёно. Гарахад биднийг хүмүүс, нийгэм хүлээж авах болов уу? гэсэн нэг айдас байдаг. Гэхдээ энд сурсан мэргэжил чадвартаа тулгуурлан гутлын цех байгуулна гэж боддог. Алдаа хийсэн гэмээ ухаарч, үлдсэн насандаа хүн шиг амьдармаар байна гэж ярьсан.

Сэтгүүлч Э.Оргил

 

 

 

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

100792
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
60
129
269
99530
2497
3683
100792
Таны IP: 34.239.158.107
Сервэрийн цаг: 2019-08-21 06:41:27

Байршил