Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Гамшигийн аюулын байдлын тухай, зарлан мэдээллийн дохио дамжуулах журам батлах тухай” 339, 2017 оны “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих анги нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт тус ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу нийт 33 алба хаагч, хоригдлуудыг төв байрнаас гарч гадна байрлах аюулгүйн цэгт гарч дадлага сургалтыг зохион байгуулан ажиллалаа. Дадлага сургалтын хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газрынсургалт хариуцсан ажилтан, ахлах ахлагч Г.Энх-Олон ирж хяналт тавин заавар зөвлөмж өгсөн.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ногоон зоорийн гудамж
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 409 -р хаалттай хорих анги
Утас: 80100409
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вэбсайт: www.409.cd.gov.mn