IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

shilen dans

автомашингүй өдөр 2018.09.22

       Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой зохион байгуулагддаг.

 

         Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар, НЗДТГ, нийслэлийн Нийтийн биеийн тамир спортын хороо, “Grand China sports”, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” нэг бүс нэг зам Монгол-Хятадын өртөөт марафоныг энэ сарын 22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.  Тус өртөөт марафон нь 4 насны ангилалд зохион байгуулагдсан ба “В” хэсэг буюу залуучуудын насны ангилалд тус ангийн тоо бүртгэлийн туслах ахлах ахлагч Лхагвадулам, хамгаалалтын ажилтан дэд ахлагч Бат-Эрдэнэ нар амжилттай оролцов.

guilt 2018.09.22

guilt 2018.09.22.jpg 2

guilt 2018.09.22.jpg 3

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

Цахим өргөдөл гомдол

Тоолуур

110144
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Өмнөх долоо хоног
Энэ сард
Өмнөх сард
Нийт
199
104
303
108589
3361
4583
110144
Таны IP: 18.210.22.132
Сервэрийн цаг: 2019-10-22 19:51:40

Байршил