ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус ангийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30–ны өдрийн а/52 дугаар тушаалаар албан хаагчдын дунд мэргэжлийн мэдлэг, ажлын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд Таширын аман дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Сургалт бэлтгэлийн төвд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар жагсаалын хувиргалт, ёсолж хүндэтгэх сэдвээр 1 цагийн дадлага сургалт, албаны сахилга ёс зүй, хөдөлмөрийн дадлага сэдвээр 2 цагийн лекц, харуул хамгаалалтын аюулгүй байдал чиглэлээр 1 цагийн лекц, хоригдол, хоригдогч дундаас оргох гэмт хэрэг үйлдэх, амь хорлох шинж тэмдэг сэдвээр 1 цагийн лекц, тусгай бүлгийн алба хаагч нараас баривчилгаа, бие хамгаалах мэх, дадлага сургалт, галт зэвсэг гэсэн чиглэлүүдээр нийт 8 цагийн сургалтыг мэргэжлийн багш нар орсон болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button