АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан тус ангийн ахмад настан бэлтгэл хурандаа Б.Гонгорт тус ангийн захиргаа хүндэтгэл үзүүлж, амьдрал ахуйтай нь танилцав.

Бэлтгэл хурандаа Б.Гонгор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тасралтгүй 42 жил ажилласан бөгөөд үүнээс 30 жилийг нь Бат-Өлзий, Хархорин, Мааньт, Албадан эмчилгээ зэрэг газруудад даргаар ажиллаж явсан байна.

Тус ангийн 142 алба хаагчдын сэтгэлийн хандивыг хүлээлгэн өгч эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button