Суурь боловсролын гэрчилгээ олгох сургалтыг 2020-2021 оны хичээлийн жилд танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

ШШГЕГ-н Хорих ял эдлүүлэх алба, Ажилчин залуучуудын ээлжийн сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу тус ангид ял эдэлж буй бага боловсролтой 21 хоригдолд суурь боловсролын гэрчилгээ олгох сургалтыг 2020-2021 оны хичээлийн жилд танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хичээл сургалт орох цаг сэдвийн төлөвлөгөөний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд /Монгол хэл, Үндэсний бичиг, Уран зохиол, Математик, Мэдээллийн технологи, Физик, Биологи, Хими, Иргэний ёс зүйн боловсрол, Газар зүй, Түүх, Нийгэм, Дуу хөгжим, Зураг зүй, Технологи, Биеийн тамир, Эрүүл мэнд, Англи хэл, Орос хэл/ нийт 19 төрлийн хичээлийг 9 дүгээр ангийн хөтөлбөрийн дагуу 7 хоногт 1 удаа буюу 175 цагийн хичээл сургалтыг цахим хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сургуулийн захирал Г.Түвшинжаргал, сургалтын менежер Х.Гандолгор, номын санч Б.Соёлгэрэл нар сургалтад амжилттай хамрагдаж, төгссөн 21 хоригдолд “Суурь боловсролын гэрчилгээ”-г гардуулан өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button