ХОРИГДОЛ, ХОРИГДОГСДЫГ ДАРХЛААЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай ангид дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав өнөөдөр /2021.04.06/ 409 дүгээр хаалттай хорих ангид явагдаж буй  дархлаажуулалтын ажилтай танилцлаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button