ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ТАЛААР.

Ангийн захиргаанаас санаачлан 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал  “ДАРХЛААГАА ДЭМЖИЖ, АМНЫ ХААЛТАА ЗҮҮЦГЭЭЕ” аяныг өрнүүлэн ажиллаж байна.

Зорилго:

Ангийн нийт алба хаагчдыг Коронавирусын халдвар болон бусад улирлын чанартай дэгдэлт бүхий халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих болзошгүй эрсдэлээс хамгаалах, алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, эрүүл ахуй болон эрүүл мэндийн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхэд оршино.

            Хэрэгжүүлэх ажил:

  1. Баг тус бүр 20-21 гишүүнтэй байх бөгөөд баг тус бүр 7 хоногийн хугацаанд уг аяныг зохион байгуулна.
  2. Тухайн баг 7 хоногийн хугацаанд нийт алба хаагчдад эрүүл мэндийн болон эрүүл

                  ахуйн  талаар шинэ мэдээ, мэдээлэл бэлдэн танилцуулах. / Ямарч хэлбэрээр 

                  байж болно/

  • Тухайн 7 хоногт сонгогдсон баг нийт алба хаагчдын дархлааг дэмжих.
  • Баг тус бүр коронавирусын халдвар болон халдварт бус өвчнөөс урьдчилан

                  сэргийлэх чиглэлээр бүтээлч ажил хийсэн байх.

  • Нийт алба хаагч, хоригдол, хоригдогч, эргэлтээр ирж буй иргэд, өмгөөлөгчдөд амны хаалтыг тогтмол зүүлгэн, гарыг ариутгаж халдвараас урьдчилан сэргийлж, хэвшүүлсэн байх.
  • Баг тус бүр тухайн 7 хоногт хийсэн ажлын талаархи илтгэх хуудсыг бичиж, ангийн удирдлагад танилцуулах.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button