ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

           Харуул хамгаалалтын зөвлөгөөнийг нээж харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Д.Батцогт үг хэлж, харуул хамгаалалтын ээлжийн бүрэлдэхүүнүүдийн үүрэг гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал, харилцаа ёс зүй, ажлын давхардал, хийдлийг арилгах, албан тушаалын тодорхойлолтод заагдсанаас гадна нэмэлтээр ажил үүрэг гүйцэтгүүлэх болон цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, эмч, ахмад З.Мөнхзул, ахлах дэслэгч Э.Нямлхагва нар коронавирус халдварын талаар болон вакцин хийлгэхэд анхаарах болон хориглох зүйлийн талаар мэдээлэл өгсөн. Харуул хамгаалалтын алба хаагчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр удирдамжид заагдсаны дагуу нийт зөвлөгөөнд оролцогчдын дунд ангийн шуурхай бүлгийн алба хаагчдад ашиглагддаг HK45 маркийн айрсофт буюу хийн гар буугаар алба хаагчдын зэвсэг тусгай хэрэгсэлтэй ажиллах арга барилыг дээшлүүлэх албаны бэлтгэлжилтийг хангах зорилгоор тэмцээн зохион байгуулсан, ахлагчийн зөвлөлөөс зөвлөгөөнд орсон алба хаагчдын танин мэдэхүйн мэдлэг чадвар, авхаалж самбааг сорих хамт олны дунд эерэг сэтгэгдэл төрүүлэх зорилгоор “АХА” асуулт хариултын тэмцээнүүдэд амжилттай оролцсон алба хаагчдад шагналыг гардуулсан.

Мөн тус ангийн ахмад ажилтан бэлтгэл дэд хурандаа Ц.Энхжаргалаас нэг алба хаагчид олгосон шагналыг хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Энх-Амгаланд гардуулж нийт алба хаагч нарт ажлын амжилт хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button