Ангийн сахилга ёс зүйн хорооноос зохион байгуулсан сургалтын талаар

Ангийн нийт офицеруудтай сахилга ёс зүйн хорооний дарга, ХХГАЭ дэд дарга, дэд хурандаа Д.Батцогт, 2021.02.27 өдөр ангийн нийт 45 офицер албан тушаалтнуудыг байлцуулсан, сахилга ёс хорооны хийж хэрэгжүүлж байгаа ажил болон  2021 он гарснаас хойш албан хаагч нарын дундаас гаргаж байгаа нийтлэг зөрчлүүдийн талаар алба хаагч нарт мэдээлэл өгч алба хаагч нарт танхимын сургалтуудыг 5 төрлөөр зохион байгуулж ажиллав.

  1. Сэтгэл зүйч, ахмад Н.Мөнхзул харилцааны ёс зүй, сэтгэлгээний тухай ойлголт сэдвээр сургалт.
  • Ахлах төлөөлөгч, хошууч Б.Одхүү алба хаагчдын дундаас гаргаж байгаа зөрчлийн цаашид анхаарах зүйлсийн танилцуулга хийв.
  • Харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Г.Баянхангай коронавирусийн сэжигтэй тохиолдол ангийн байршилд илэрсэн тохиолдолд хэрэгжүүлэх төлөвлөгөө, алба хаагч нарын хийж гүйцэтгэх үүрэг танилцуулсан.
  • Хүний их эмч, ахмад З.Мөнхзул  коронавирусийн  халдвар үед ажиллах, түр журмын бэлэн байдлын үед ажиллах түр зааврын талаар 2 цагийн танхимын сургалтуудыг зохион байгуулж ажиллав.
  • Хүний нөөцийн ахлах ажилтан, хошууч Б.Эрдэнэбат хүний нөөцийн чиглэлээр алба хаагч нарт мэдээлэл хийж ажилласан.

Хичээл сургалтад амжилттай оролцсон асуулт, хариултын тэмцээнд амжилттай оролцсон албан хаагч нарт гарын бэлэг өгч урамшуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button