Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд ажиллав.

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 онд аймаг нийслэлийн Засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу 409 дүгээр хаалттай хорих ангийн захиргаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны төрийн албан хаагчдыг урьж анги байгууллагатай танилцуулж суллагдахын өмнөх хоригдлыг нийгэмшүүлэх ажилд хамтран ажиллахаар боллоо.

            Хорих ангид явагдаж буй төрөл бүрийн сургалтанд амжилттай хамрагдаж хорих ангийн үйлдвэрт ажиллаж буй хоригдлуудад суллагдсаны дараа харьяа хороо дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад ажиллах тал дээр анхаарал хандуулж ажиллахаа хорооны нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар илэрхийлж байлаа.

            Цаашид тус ангийн захиргаанаас төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах тал дээр олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button