Нийслэлийн соёл, урлагийн газартай хамтран “Соёлын цаг” урлагийн тоглолт зохион байгууллаа.

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, нийгэм, сэтгэл зүйн алба болон Нийслэлийн соёл, урлагийн газартай хамтран “Соёлын цаг” урлагийн тоглолтыг нийт хоригдлуудын дунд зохион явуулсан нь эрх чөлөө нь хязгаарлагдсан, ар гэрийнхэнтэйгээ удаан хугацаагаар уулзаагүй тэдний сэтгэлийн утсыг хөндсөн, ухаарал, баяр баясгалан нэмсэн, сэтгэл хөдөлгөсөн арга хэмжээ боллоо.

“Соёлын цаг” тоглолтонд монголын зохиолын дууны салбарт амжилттай явж буй дуучид оролцсон бөгөөд алба хаагчид, нийт 300 гаруй хоригдол, түүний ар гэрийн гишүүд үзэж, баярласан сэтгэлээ илэрхийлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button