Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн 100 жилийн ойг угтаж хийсэн Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, хөл бөмбөгийн талбайн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн 100 жилийн ойг угтаж хийсэн Хөл бөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд, албан хаагчдын эв нэгдэл, нийгмийн идэвх санаачлагыг өрнүүлэх, спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлж, цаашлаад хөл бөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, алба хаагч нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд, шинээр хийгдсэн хөл бөмбөгийн талбай нээлтийн ажиллагааг хийж хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээ зохион байгуулсан. Тэмцээнд:

  • 1.Харуул хамгаалалтын баг-1,
  • 2.Харуул хамгаалалтын баг-2,
  • 3. Хуяглан хүргэлтийн хэлтсийн баг,
  • 4. Гүйцэтгэх албаны баг,
  • 5. Хоригдлын баг,
  • 6. Эмэгтэйчүүдийн баг,
  • 7. Захиргаа, санхүү баг

Нийт 7 багийн тамирчид өрсөлдсөнөөс “ Тэргүүн байранд” Гүйцэтгэх албаны баг орж шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, “ Хоёр дугаар байранд” Захиргаа, санхүүгийн баг, мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, “Гурав дугаар байранд” Харуул хамгаалалтын баг-2, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, тус тус шагнагдаж, “Шилдэг довтлогчоор” хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Батцэнгэл, , “Шилдэг хаалгачаар ”аж ахуйн ажилтан, ахмад Г.Золжаргал, шилдэг эмэгтэй тамирчнаар холбоочин, дэд ахлагч Г.Пүрэвцэцэг нар тодорч хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button