Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв.

      Тус ангийн захиргаанаас олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ангийн харъяалал бүхий нийт 43 ахмад настныг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Ангийн удирдлагууд ахмад настнуудад ангийн үйл ажиллагаа, болон түүхийн музей, алба хаагчдын сургалтын танхим, хөгжлийн төв, үйлдвэр зэрэгтэй танилцуулан санал сэтгэгдлийг нь сонсон дотно ярилцлага өрнүүлэв. Ахмадууд дотроо хуралдаан хийж мөн “Ахмадын зөвлөл”-ийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгууллаа. Шинэчлэн байгууллагдсан ахмадын зөвлөл нь ангийн захиргаатай бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлж, дараах санал хүсэлт гаргав. Үүнд: 

  • Ахмадуудын орон сууцны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд нь туслалцаа үзүүлэх,
  • Ахмадуудын шагнал урамшууллын асуудал дээр анхаарах
  • ШШГБ-ын үүсэн байгууллагдсаны 100 жилийн ойг угтсан үйл ажиллагаанд биднийг татан оролцуулж хамтран ажиллах гэсэн санал санаачлага гаргалаа.

Нийт ахмадууддаа “Олон улсын ахмадынбаяр”-ын мэндчилгээ хүргэж,  урт насалж удаан жаргахыг ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button