Тандаа баярлалаа” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг “ШШГБ-ын хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах жил” болгон зарласантай холбогдуулан алба хаагчдын ажлын идэвхи, эрч хүчийг нэмэгдүүлэх, залуу үе, хойч үеийн залгамж холбоог бий болгох, мэргэшсэн, чадварлаг, тогтвор суурьшилтай хүний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд: Олонулсынахмадынбаярынөдрийгтохиолдуулан“Тандаа баярлалаа” өдөрлөгийн арга хэмжээг  2020.09.24 өдөр хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд тус ангиас гавьяаны цэргийн тэтгэвэрт гарсан ахмад настнууд: Бэлтгэл хошууч Галсангийн Болдбаатар, дэд хурандаа Цанжидын Энхжаргал, ахмад Осорын Ганзориг, ахлах ахлагч Дондовын Бадамгарав, ахлах ахлагч Лүүзэнгийн Батмөнх, ахлах ахлагч Бөхчулууны Уранцэцэг, ахлах ахлагч Тоодойн Хосбаяр, ахлах ахлагч Хүнхэрийн Даваасүрэн, нарын 8 ахмад ажилтнуудыг хүлээн авч, гурван үеийн уулзалт, урлагын тоглолт үзүүлэн, гарын билэг гардуулж, ангийн хамт олноос ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button