Шинээр томилогдсон алба хаагчдаар “Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тангараг”тус тус өргүүлэв.

            2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шинээр томилогдсон нэр бүхий 5 албан хаагчийг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу “Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тангараг” тус тус өргүүлж гарын үсэг зуруулан баталгаажуулав. Цаашид тус ангийн захиргаанаас шинээр томилогдон ирсэн албан хаагчдын цэрэгжилт жагсаалч байдлыг ханган, ажлын байранд сурган дадлагажуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор нийгмийн асуудлыг тухай бүр шийдвэрлэж, холбогдох хууль, дүрэм журам, эрх зүйн актуудыг судлуулан ажиллахыг мөрдлөгө болгож байна.

Back to top button