ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн б/818 дугаар тушаалаар тус ангид нэр бүхий 6 албан хаагч цэргийн дэд ахлагч цолтой томилогдон ирснийг нийт бие бүрэлдэхүүний өмнө хүлээн авч тушаалыг танилцуулж ангийн удирдлагаас ажлын амжилт хүсэж баяр хүргэв.

            Ангийн даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн б/27 дугаар тушаалаар үйлдвэр эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга нарт даалган сурган дадлагажуулагчаар томилж албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг зохих журмын дагуу хийж гүйцэтгүүлж сургахыг сурган дадлагажуулагч офицеруудад үүрэг болгож ажиллалаа. Шинээр томилогдсон албан хаагчдыг ангийн сургалт, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн анги байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж, харуул хамгаалалтын ахлах байцаагч жагсаалын бэлтгэл, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургуулилт хийлгэн ажлын дадлага туршилга олгон ажиллаж байна.

Back to top button