ХУРАНДАА С.БАТСАЙХАН

       ХУРАНДАА СОДНОМЫН БАТСАЙХАН

Содном овогтой Батсайхан нь 1977 оны 05 дугаар сарын 09-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. 1986 онд Ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж 1996 онд төгссөн. 1996 онд Цагдаагийн дээд сургуульд элсэн орж 2000 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн, 2008 онд Оросын холбооны улсын Москва хотод Дотоод явдлын яамны их сургуульд суралцан 2010 онд амжилттай төгссөн болно.  

      Хурандаа С.Батсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн б/376 дугаар тушаалаар 401 дүгээр ангид гадна хамгаалалтын офицероор, 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдрийнб/461 дүгээр тушаалаар 401 дүгээр ангид төлөөлөгчөөр, 2003 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн б/97 дугаар тушаалаар мөн ангид ахлах төлөөлөгчөөр, 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн б/01 дүгээр тушаалаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд дэд дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр, 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн б/73 дугаар тушаалаар Булган аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даргаар, 2007 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн б/472 дугаар тушаалаар Баривчлах 431 дүгээр ангид даргаар, 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн б/414 дүгээр тушаалаар Банк хадагаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд даргаар, 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн б/636 дугаар тушаалаар Мааньт дахь Хорих 415 дугаар ангид даргаар, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн б/380 дугаар тушаалаар Ялтны сургалт хүмүүжлийн хэлтсийн даргаар, 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн б/908 дугаар тушаалаар Хорих 405 дугаар ангид даргаар, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн б/871 дүгээр тушаалаар Хорих ял эдлүүлэх албаны даргаар, 2018 оны 01 дүгээр сараас хойш тус ангийн даргаар тус тус томилогдон ажиллаж байна.

       Хурандаа С.Батсайхан нь 2000 онд цэргийн дэслэгч цолоор, 2003 онд ахлах дэслэгч цолоор, 2006 онд ахмад цол, 2007 онд хошууч цол, 2011 онд дэд хурандаа, 2014 онд хурандаа цол тус тус олгогдсон байна.

  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button