ХУРАНДАА М.АЛТАН-ОЧИР

                  Хурандаа Машлайн Алтан-Очир

       Хурандаа М.Алтан-Очир нь 1974 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1982-1992 онд Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1995-1999 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2001-2003 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг Аюулгүй байдлын магистрын зэрэг хамгаалсан, 2010-2012 онд Жонон технологийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2012-2014 онд Оросын холбооны улсын Дотоод явдлын яамны Удирдлагын академыг удирдлагын менежерээр төгсч удирдлагын ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.

     Хурандаа М.Алтан-Очир нь 1993-1995 онд Амгалан дахь хорих ангид хянагч, 1995 оноос Цагдаагийн дээд сургуульд элсэн суралцаж 1999 онд төгссөн, 1999-2000 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахлах төлөөлөгч, 2000 оноос Барилгын ашиглалтын өмнөх захиргаанд ахлах төлөөлөгч, 2000-2003 онд Хорих 423 дугаар ангид дэд дарга, 2003-2004 онд Хорих 401 дүгээр ангид дэд дарга, 2004-2012 онд Хэнтий аймаг дах Хорих 419 дүгээр ангийн дарга, 2014 онд Хорих 421 дүгээр ангийн дарга, 2014 оны 02 сараас 05 сар хүртэл Хорих 409 дүгээр ангийн даргаар, 2014 оны 04 сараас Захиргааны удирдлагын газрын даргаар, 2015 онд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар, 2016 оноос Хяналт шалгалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.

            Хурандаа М.Алтан-Очирын хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн хүндэт медаль”, “Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан”,  “ШШГБ-ын хүндэт ажилтан”, Батлан хамгаалах яамны “Эх орны төлөө медаль”, “Дайчин алдар” 1, 2 тэмдэг, “Салбарын тэргүүний ажилтан”, “Хүндэт” тэмдгээр тус тус шагнагдаж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button