ХУРАНДАА Т.БАТБОЛД

                Хурандаа Тойжамцын Батболд

   Хурандаа Т.Батболд нь 1963 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. 1981 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг, 1985 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1990 онд ЗХУ-ын Рязань хотын ДЯЯ-ны дээд сургуульд хууль зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

   Хурандаа Т.Батболд нь 1985-1987 онд Мааньт дахь 415 дугаар хорих ангид, 1987-1989 онд Хонхор дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид төлөөлөгч, ахлах төлөөлөгч, харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, 1989-1991 онд Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газарт Захиргаа боловсон хүчний тасгийн даргаар, 1991-2000 онд Улсын мөрдөн байцаах газрын харьяа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт чиглэл хариуцсан ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байв.

    ШШБЕГ-ын даргын 2000.11.08-ны өдрийн б/769 дүгээр тушаалаар хурандаа Т.Батболд нь ШШБЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн газрын даргаар, 2011 оноос Тогтоол гүйцэтгэх газрын даргаар тус тус  томилсон бөгөөд 2012 оны 11 дүгээр сараас тус 409 дүгээр хорих ангийн даргаар томилогдон 2013 оны 03 дугаар сарыг хүртэл ажилласан байна.

     Хурандаа Т.Батболд нь “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “ШШГБ-ын тэргүүний ажилтан”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгүүдээр тус тус шагнагдаж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button