ХУРАНДАА Г.ТЭРБИШ

      Хурандаа Гүндсамбуугийн ТЭРБИШ   

Гүндсамбуугийн Тэрбиш нь 1963 оны 05 дугаар сарын 05-нд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. Тэрээр 1982 онд Хөвсгөл аймгийн 10 жилийн дунд сургууль, 1987 онд Цэргийн дээд сургууль, 2010 онд Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.

    Хурандаа Г.Тэрбиш нь 1987 онд Мааньт дахь ЗХХ колонид төлөөлөгч, 1990 онд Хорих 401 дүгээр ангид төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1993 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа 803 дугаар ангийн орлогч дарга, 1998 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах ажилтан, 2000 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, 2002 онд Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч, 2002 оны 10 дугаар сараас Хорих 411 дүгээр ангийн дэд дарга, 2003 онд урьдчилан Хорих 461 дүгээр ангийн тэргүүн дэд дарга, мөн онд Хорих 441 дүгээр ангийн дарга, 2007 онд Ашиглалтын өмнөх захиргааны дарга, Хорих 405 дугаар ангийн дарга, 2011 онд Хорих 409 дүгээр ангийн дарга, 2012 оны 11 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сарын 17-ныг хүртэл тус Хорих 421 дүгээр ангийн даргаар ажилласан.

     Хурандаа Г.Тэрбиш нь ажиллах хугацаандаа Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, ШШГБ-ын “Хүндэт” тэмдэг, ШШГБ-н “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button