ХУРАНДАА Г.ГАНБОЛД

               Хурандаа Гэсэржавын Ганболд

 Хурандаа Г.Ганболд нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн, 1980 онд Төв аймгийн 10 жилийн сургууль, 1986-1991 онд Зөвлөлт холбоот улсын Рязань хотын Дотоод явдлын яамны дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2001-2003 онд ОХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны Удирдлагын академыг удирдлагын менежер мэргэжлээр тус тус суралцан төгссөн, хууль зүйн ухааны магистр цолтой.

   1980 оноос Дарьт дахь хүүхдийн колонид хянагч, 1981 оноос Мөнгөнморьт дахь хорих ангид хүмүүжүүлэгч, 1985-1986 онд Багануур дахь хорих ангид хүмүүжүүлэгч, 1991 оноос Мөнгөнморьт дахь хорих 417 дугаар ангид сэтгэл зүйч, ахлах арга зүйч, 1993 онд Хорих байгууллагын удирдах газарт ахлах мэргэжилтэн, 1996 оноос Мааньт дахь хорих 415 дугаар ангийн дарга, 1998-2001 онд хорих 405 дугаар ангийн дарга, 2003-2004 онд Цагдаагийн академид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн факультетийн эрхлэгч, 2007-2008 онд 409 дүгээр ангийн дарга, 2008-2009 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2009 онд ШШГЕГ-ын үйлдвэр, барилгын хэсгийн даргаар тус тус ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан байна.

   Хурандаа Г.Ганболдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Хорих байгууллагын тэргүүний ажилтан”, “Прокурорын байгууллагын тэргүүний ажилтан”, “Батлан хамгаалах байгууллагын хүндэт ажилтан”, Чингэс хааны 800 жилийн ойн медалиар тус тус шагнаж урамшуулагдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button