ХУРАНДАА Ш.БУЛГАН

        ХУРАНДАА ШАРХҮҮГИЙН БУЛГАН

Шархүү овогтой Булган нь 1964 оны 4 дүгээр сарын 7-нд Булган аймгийн Булган сумын нутагт төрсөн. 1972 онд Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1980 онд төгссөн. 1980 оноос 1982 он хүртэл Тээврийн техник мэргэжлийн сургууль, 1988 оноос 1992 он хүртэл Цэргийн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр суралцан төгссөн.

Хурандаа Ш.Булган нь 1984 онд Дарьт дахь хорих 433 дугаар ангид ахлагч цолтой токорын мастераар томилогдон орж ажиллаж байгаад 1992 оноос 1993 он хүртэл Дамжин өнгөрүүлэх Хорих 401 дүгээр ангид ээлжийн дарга, 1994 оны 8 сард Хар хорин дахь хорих ангид газар тариалан эрхэлсэн дэд дарга, 1994 оны 12 сард тус ангид төлөөлөгчөөр, 1995 оны 3 сард ахлах төлөөлөгч, 1996 оны 6 сард Хорих 405 дугаар ангид төлөөлөгчөөр, 1996 оны 6 сарын 13-нд ХБУГ-ын тусгай тасагт ахлах төлөөлөгч, 1996 оны 12 сарын 7-нд Амгалан дахь хорих ангид Харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, 1997 оны 1 сарын 28-нд Амгалан дахь хорих ангид ахуй дэглэмийн байцаагч, 1998 оны 5 сарын 6-ндХорих 415 дугаар ангийн дарга, 1999 онд Дархан дахь хорих ангийн дарга, 2004 оны 5 сарын 7-нд Хорих 409 дүгээр ангийн дарга, 2007 оны 5 сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, 2008 оны 3 сарын 31-ндХорих 409 дүгээр ангийн дарга, 2011 оны 1 сарын 14-ны өдрөөс Цагдан Хорих Төвийн Барилгын Ашиглалтын Өмнөх Захиргааны даргаар, 2013 оноос Хорих 409 дүгээр ангийн даргаар, 2015 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын даргаар,2015 оны 05 дугаар сараас Хорих 409 дүгээр ангийн даргаар тус тус томилогдон ажиллажбайна.

Хурандаа Ш.Булган нь 1984 онд ахлагч цолоор, 1992 онд дэслэгч цолоор, 1993 онд ахлах дэслэгч, 1995 онд ахмад цолоор, 1996 онд хошууч, 1997 онд дэд хурандаа цолоор, 1998 онд хурандаа цол тус тус олгогдсон байна.

ХурандааШ.Булган нь ажиллаж байх хугацаандаа 1997 онд ШШГЕГ-ын даргын баярын бичиг, мөнгөн шагнал, 2001 онд ШШГЕГ-ын даргын баярын бичиг, мөнгөн шагнал, 2002 онд ШШГЕГ-ын Тэргүүний ажилтан, 2003 онд ШШГЕГ-ын даргын баярын бичиг, мөнгөн шагнал, 2005 онд Монголын Залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, 2007 онд ШШГЕГ-ын даргын баярын бичиг, мөнгөн шагнал, 2007 онд ШШГЕГ-ын “Албаны төлөө-1” зэргийн тэмдэг, 2007 онд “Цэргийн хүндэт” медаль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №6231 дүгээр зарлигаар Цэргийн гавьяаны одон, 2008 онд ШШГБайгууллагын “Хүндэт тэмдэг”, 2011 онд ШШГЕГ-ын 90 жилийн ойн тэмдэг, дурсгалын зүйл, 2012 онд Бүтээн байгуулагч хамт олон өргөмжлөлөөр, 2015 онд техник, технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэгч хамт олноор тус тус шалгаран Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button